Монгол улсын гавъяат дасгалжуулагч, ардын багш Д.Банди "Амжилтын зам" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцлоо Монгол улсын гавъяат дасгалжуулагч, ардын багш Дамдинжавын Банди. Энэ хүн бол монгол улсаараа дэлхийд овоглосон, Бадар- Ууган, Сэрдамба нарын хєдєлмєрийн баатар хоёр, Vйтvмэн, Мєнх-Эрдэнэ, Тєгсцогт нарын таван гавъяат, ОУХМ 30, спортын мастер 60 гаруй, 600 хол гарсан зэрэгтэй боксчныг Монголын их спортод бэлтгэж єгсєн ачтан. Монголын боксын спортын эцэг, гавьяат дасгалжуулагч Олзотоос хойш тvvн шиг дасгалжуулагчийн ажилд тэсрэлт гаргаж, Монголын боксчидын хүч чадлыг дэлхий нийтэд хvлээн зєвшєєрvvлсэн багш байхгvй юм. Д.Банди багш Монголын боксын спортын дєрвєн vеийнхний хєлийг нь дєрєєнд, гарыг нь ганзганд нь хvргэсэн, халз тулааны спортын их аваргуудыг бэлдэж төрүүлсэн их амжилтын эзэн билээ.