Friday, 12 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Чигисийн Монголд урьж байна

Чигисийн Монголд урьж байнаУ вашего броузера проблема в совместимости с HTML5
"Монгол Эгшиглэн" хамтлаг нь Галбингаа сургалтын төвийн үндэс суурь юм. Ганбингаа төв нь Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ ардын дуу, үндэсний хөгжим зэрэг язгуур урлагийн өв соёлыг таниулан сургаж, дэлхийн бахархал болсон "Яруу эгшиглэн" язгуур урлагийн хүүхдийн хамтлагийг бүрдүүлнэ. Монгол эгшиглэн хамтлаг нь 2008 онд МУСТА С.Дэлгэрцэцэгийн удирдлаган дор 6 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. - 2008 онд Чингэлтэй дүүргийн 19 цэцэрлэгээр тайлан тоглолтоо хийсэн. - 2009 онд Монголд анх удаа 4-5 настай хүүхдүүд ардын дууны төрлөөр Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая нэртэй олон үндэстэн ястны 15 дуунаас дээжлэн оруулсан цомог гаргасан. - 2010 онд үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая нэртэй бие даасан тоглолтоо АСА циркэд хоёр удаа тавьсан. - Урын сандааардын болон хүүхдийн дууны 50 гаруй уран бүтээлтэй. Дүрсжүүлсэн клип: - 2008 0нд ''Чингисийн Монголд урьж байна'' үг Р.Бямбарагчаа, ая Д.Чулуун - 2009 онд ''Боодогтой сэвгэрүүд'' Торгууд ардын дуу - 2010 онд ''Бид Монголдоо хайртай'' үг П.Дэлгэржаргал, ая МУСТА Р.Бат-Эрдэнэ - 2010 онд ''шидэт өвөл'' үг, ая Г.Ганг дууг тус тус дүрсжүүлсэн. шагнал урамшуулал: -2007-2009 оны Алтан цом улсын уралдааны алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагналтай. - 2008-2009 оны Хүүхдийн урлагийн III, IV наадмын ардын урлагийн төрлөөр алт, мөнгө, хүрэл медаль - 2009 оны ''Залуу үе хөгжил төв''- ийн авьяас алтан медаль - 2009 онд юнеско -ийн дэргэдэх Чингисийн алтан гэрэгэ нийгэмлэгийн авьяаслаг хүүхдүүд өргөмжлөлт
Мой аккаунт