Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухалыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байна.
Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг.
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.
“ЦАРЦАА НАМЖИЛ”
жүжгийн нэвтрүүлэгт ярилцлага өгөх уран бүтээлчдийн нэрс
Ерөнхий Продюссер Д.Цэрэнсамбуу /УГЗ/ 01/30 10:00-11:00 хооронд
Уран сайхны удирдагч Н.Сувд /АЖ/
Зохиолч Б.Хишигзаяа /СТА/
Я.Баяраа
Найруулагч Б.Хишигзаяа /СТА/
Зураач Л.Цэрэндулам
Жүжиг чимэглэлийн эрхлэгч, Н.Батбилэг /СТА/
Хөгжмийн зохиолч Б.Цацрал /СТА/
Хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир /СТА/
Гэрлийн найруулагч Ц.Эрдэнэбат /СТА/
Конструктор зураач Т.Түмэн-Өлзий /СТА/
Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч С.Ган-Очир /СТА/
Туслах найруулагч Э.Идэрболд /СТА/
Хөгжмийн найруулагч Я.Батсайхан /СТА/
Оёдолын мастер Оюунаа
Дүрүүдэд Царцаа Намжил Б.Золжаргал
Номын багш С.Болд-Эрдэнэ /СТА/
Ц.Цэрэнболд /СТА/
Банди нар О.Итгэл
Р.Адъяабаатар
н.Сэргэлэн
н.Очирбат
Хэрээ Б.Одончимэг /СТА/
Тогос Ц.Аззаяа
Сүүлгүй хулгана Б.Шинэбаяр
Хулгана Б.Жаргалсайхан
Д.Асардарь
Муур Э.Тодгэрэл /СТА/
Тэмээ Ц.Төгсбилэгт
Буга Г.Алтангэрэл
Согоо Г.Номуун
Эрлэг номун хаан П.Цэрэндагва /АЖ/
Ж.Пүрэвдорж /СТА/
Хатан Ж.Оюундарь /УГЖ/
Түшмэл А.Чингүн
Г.Ганбат
Эмгэн шивэгчин Б.Золзаяа