ГАНБОЛДЫН БАЯР Ганболдын Баяр нь 1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. 2004 оноос уран бүтээлийн гараа эхэлсэн. 3-р ангид байхдаа өвчин нь хүндэрч булчингийн сулралтай болсны улмаас байнгийн суунга болсон хэдий ч амьдралын яруу сайхан бүхнийг дуулсан яруусахуйн дууч болж чадсан билээ. 2006 онд "Би хэмээх" шүлгийн түүвэр, 2008 онд "Дөрвөн нүдтэй дэлхий" шүлгийн түүвэр, 2010 онд "Азиза" шүлгийн түүвэр, 2013 онд "Танихгүй цэцгийн үр" яруу найргийн түүврээ тус тус хэвлүүлсэн. 2010, 2011 онд Хангай цом яруу найргийн наадамын тэргүүн байр, 2011 онд Алтан үзэг наадмын тэргүүн байр, 2011 онд Хайрын цагаан уул наадмын дэд байр, 2012 онд Чөлөөт сэтгэлгээний дуулал наадмын тэргүүн байр, 2013 онд О.Дашбалбарын нэрэмжит Эрх чөлөө, Оюун санаа, Яруу найраг наадмын тэргүүн байр, Алтан өд шагнал тус тус хүртсэн. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн. Мөн МУАЖ Д.Самбуу, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Ноён Бондгор, Э.Төрмандах, Эрдэнэдалай, Идэржавхлан, Буянжаргал зэрэг дуучидтай хамтран хорь гаруй дууны уран бүтээл хийсэн. Өөртөө байгаа гэрэл гэгээг бусдад түгээж, байгаль болоод аливаа зүйлсийг туйлын гоо сайхнаар харж амьдралыг утга учиртай туулахын тулд л би шүлэг бичдэг. Ном бүтээл 2006 онд "Би" шүлгийн түүвэр, 2008 онд "Дөрвөн нүдтэй дэлхий" шүлгийн түүвэр, 2010 онд "Азиза" шүлгийн түүвэр, 2013 онд "Танихгүй цэцгийн үр" яруу найргийн түүврээ тус тус хэвлүүлсэн. Шагнал 2010, 2011 онд Хангай цом яруу найргийн наадамын тэргүүн байр 2011 онд Алтан үзэг наадмын тэргүүн байр 2012 онд Чөлөөт сэтгэлгээний дуулал наадмын тэгүүн байр 2011 онд Хайрын цагаан уул наадмын дэд байр 2012 онд О.Дхшбалбарын нэрэмжит Эрх чөлөө, Оюун санаа, Яруу найраг наадмын тэргүүн байр.