ҮЕН нь Евразийн уулархаг бүс, Гималайн нуруу, Төвд, Казахстан, Хятадын хойд хэсэг, Өмнөд Сибирь, Солонгосын зарим нутагт идээшин амьдардаг. Эрэгчин нь 22-29, сүүл нь 11 -15 см, 217 -350 гр жинтэй байна. Эмэгчин нь 22 -25, сүүл нь 9-12 см, 122-220 гр жинтэй. Ихэвчлэн оготно, хулгана зэрэг мэрэгч, шувуу, загасаар хооллодог суусарын төрлийн амьтан. Хааяа зарим төрлийн жимс жимсгэнэ иднэ. Үр төлийг нь бүсрэг, сөдгий гэж нэрлэнэ.