Saturday, 13 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Наадам - Česká Lípa

Наадам - Česká LípaУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Их Монгол улс байгуулагдсаны 806, ардын хувьсгалын 91 жилийн үндэсний их баяр наадам ČESKÁ LÍPA суманд 2012 оны 7-р сарын 7-нд боллоо. Česká Lípa-гийнхан анх удаа наадам зохион байгуулсан бөгөөд хүүхдээ оролцоолон тоолбол нийтдээ 250 орчим хүн хүрэлцэн ирэв. Нар хур тэгширсэн тэрхүү өдөр манай сумынхан цомхон хүрээнд ч гэсэн дэнж хотойтол сайхан наадамлалаа. Бөхийн барилдаанаас гадна шагайн харваа, мөн морин уралдааныг билгэдэн хүүхдийн гүйлтийн уралдааныг тус тус зохион байгуулсан юм. Хүчит 32 бөх барилдсанаас аймгийн начин Цэрэнпунцаг түрүүлж, сумын начин Ганбаяр үзүүрлэсэн бол шагай харваанд 4-н баг оролцосноос Энхбаяр ахлагчтай "Blansko" баг түрүүлж, 2-р байранд Баяраа ахлагчтай "Česká Lípa" баг аман хүзүүдэн Цоож ахлагчтай "Litoměřice" баг 3-р орсон байна. Хурдан даага буюу эрэгтэй хүүхдийн гүйлтийн уралдаанд Г. Баянбат түрүүлсэн бол энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнайгаар Э. Жонон хурдалсан байна. Эмэгтэй хүүхдийн уралдаанд Сэлэнгээ охин түрүүлж, баян ходоод Г. Анар орсон байна. Нийт Монголчууддаа Монгол төрийнхөө их баяртаа түүх уламжлал, дэг жаягийг баримтлан цэнгэн баясаж, бөх нь босоо, сум нь мэргэн, хүлэг хурдан байж дэнж хотойтол сайхан наадахыг хүсье. ČESKÁ LÍPA хотынхон
Мой аккаунт