Saturday, 13 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

MY DIET | Миний хоолны дэглэмийн нууцууд

MY DIET | Миний хоолны дэглэмийн нууцуудУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Хавар болж байгаа учраас хэрхэн жингээ хасах, мөн турах явцад ямар заль ашиглаж болох ? талаар ярья гэж бодлоо. Яриандаа дурдсан хоолны 2 дэглэм: 1. Махан дэглэм нь өдөр бүр 5 удаа 80 гр тус бүрээр амтлаагүй чанасан хар махтай хамт 100-150 гр ногоо өдөрт 5 удаа иднэ. Хоолныхоо хажуугаар өдөрт 2 литр ус, шингэн цай ууна. Нийт 10 хоног. Жин хасах дундаж хэмжээ- 5-7 кг. 2. Япон жор нь нийт 13 өдөр барих хоолны дэглэм ба жин хасах дундаж хэмжээ нь 7-8 кг. Дараах байдлаар хоолоо бэлдэнэ: 1 дэх өдөр Өглөө: Хар кофе Өдөр: 2 ширхэг чанасан өндөг, салатны навч, ургамлын тос, 1 стакан улаан лоолийн шүүс Орой: Чанасан эсвэл жигнэж бэлтгэсэн жижиг загас, байцааны салат 2 дахь өдөр Өглөө: Хар кофе, Хатаасан талх ( сухарики ) Өдөр: Чанасан эсвэл жигнэж бэлтгэсэн загас, ногооны салаттай Орой: 150-200 гр чанаж болгосон үхрийн мах, 1 аяга тараг 3 дахь өдөр Өглөө: Хар кофе, Хатаасан талх Өдөр: Луувангийн салат, 2 ширхэг чанаж болгосон өндөг Орой: Алим 4 дахь өдөр Өглөө: Хар кофе Өдөр: Жигнэсэн эсвэл чанасан нэг том хулуу (баклажан), алим Орой: Жимс 5 дахь өдөр Өглөө: Нимбэгний шүүсээр амталсан луувангийн салат Өдөр: Жигнэж эсвэл шарсан том (500гр) загас, 1 стакан улаан лоолийн шүүс Орой: Банан, усан үзэм, тарвасаас бусад жимс 6 дахь өдөр: Өглөө: Хар кофе Өдөр: 500 гр чанасан тахианы цээж мах, байцааны салат Орой: 2 ширхэг чанасан өндөг, луувангийн салат 7 дахь өдөр: Өглөө: Цай Өдөр: 200 гр чанасан үхрийн мах, жимс Орой: 3 дахь өдрийн оройн хоолноос бусад аль нэг өдрийн дуртай хоолоо иднэ ***8-13 дахь өдрүүдэд эхнээс нь дарааллаар нь давтана, дарааллыг өөрчлөхгүй байх нь чухал шүү. Амжилт!!!?
Мой аккаунт