Friday, 19 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Монгол брэнд “Урбан жинс”

Монгол брэнд “Урбан жинс”У вашего броузера проблема в совместимости с HTML5
Үндэсний үйлдвэрлэгч “Денимон” компани дэлхийд анх удаа монгол үндэстний хувцасыг жийнсэн материалаар үйлдвэрлэж эхэллээ. Монгол оронд жийнсэн хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан тус компаний нэр “Монгол жийнс” гэсэн утгатай бөгөөд дарвуулт завины хуучин материалаар ажлын хувцас хийж эхэлсэн Италийн Деним тосгоны нэрийг “Монгол” гэсэн үгийн товчлолтой нэгтгэжээ. 2009 онд орон сууцны барилгын подвальд гуравхан хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдсан тус компани өдрөөс өдөрт үйл ажиллагааныхаа хүрээг тэлж өдгөө 30 гаруй төрлийн 100 гаруй загварын хувцас хийж, “Урбан жийнс” хэмээх монгол брэндийг хэдийнэ бий болгоод байна. Монгол үндэстний хувцас дээлийг өмнө нь зөвхөн торго, даавуугаар хийдэг байсан бөгөөд жийнсээр дээл хийсэн анхны тохиолдол энэ юм. МОНЦАМЭ Агентлаг тухай илүү их мэдээллийг: Official Site: http://www.montsame.mn/ Facebook: https://fb.me/montsame/ Twitter: https://twitter.com/montsameMN Moнголын мэдээ МОНЦАМЭ https://www.youtube.com/c/montsameagency
Мой аккаунт