Thursday, 18 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн курс

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн курсУ вашего броузера проблема в совместимости с HTML5
эвлэлийн Хүрээлэнгээс 8 дугаар сарын 21-нээс зохион байгуулах эрэн сурвалжлах сэтгүүлзүйн гурван долоо хоногийн цоо шинэ хөтөлбөрт хамрагдаж, олон улсын мэргэжилтнүүдээс суралцахыг сэтгүүлчдэд санал болгож байна. ХИЧЭЭЛИЙН ЦАГ Сургалт 8 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 9 хүртэл өдөр бүр 9 – 16.30 цаг хүртэл явагдах тул оролцогчид энэ хугацаанд ажлаас бүрэн чөлөөлөгдсөн байна. ТӨЛБӨР: 450,000 төгрөг Төлбөрийг бүртгэл баталгаажсаны дараа, сургалт эхлэхээс өмнө бүрэн төлж барагдуулна. БҮРТГЭЛ Хэвлэлийн Хүрээлэнгийн сургалтын албанд биечлэн болон имэйлээр ([email protected]) 2017 оны 8 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд бүртгүүлж болно. ОРОЛЦОГЧДЫН ТОО ХЯЗГААРТАЙ бөгөөд бүртгүүлсэн эхний 15 сэтгүүлчийг олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй энэхүү ГАНЦ УДААГИЙН сургалтад хамруулах боломжтой. Хүний тоо бүрдсэн нөхцөлд бүртгэлийг зогсооно. Бүрдүүлэх материал: - Иргэний үнэмлэхний хуулбар - Сэтгүүлзүйн мэдлэг, туршлагатайг нотлох баримт бичгийн хуулбар - Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг Имэйлээр бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн хураамжийг Худалдаа Хөгжлийн Банкны 499005556 дансанд тушааж, төлбөрийн баримтыг бусад баримт бичгийн хамт имэйлд хавсаргана. ЛАВЛАХ УТАС: 70113476, 8898- 8045 [email protected]
Мой аккаунт