Бродвэй Малъяныг онцгой болгодог зүйл нь бие даасан бизнес маягийн төрх юм. Бид дизайны зөвлөгөө үзүүлэх ажилдаа маш их дуртай. Энэ бол дэлхийн хаана ч ажиллаж болох чадвар юм. Бид Алс Дорнод, Ойрхи Дорнод, Өмнөд Америк, Европ гээд олон газар салбартай.
Эдгээр салбартайгаа харилцах, холбогдох чадвартай байх нь бидний хувьд амин чухал байдаг. Бид үүнийг Гүүглийн хэрэглээний программуудаар шийдсэн.
Манай бизнес томорч эхлэхэд бид дэлхий даяар салбаруудаа нээж эхэлсэн. Бид ажилтнууд маань Майкрософтын Эксчейнж серверүүдийг бөөцийлөх гэж хамаг цагаа авахыг хүсээгүй. Бид тэднийг дэд бүтцийнхээ талаар санаачлагатай ажиллаад гол нь дэлхий даяар буй шинэ салбаруудын үйл ажиллагааг өргөтгөх цагтай байхад нь анхаарсан.
Бид "Түлхүүрээ эргүүл" гэдэг төсөл хэрэгжүүлсэн. Энэ нь Гүүглийн хэрэглээний программуудад шилжих 3 үе шаттай төсөл юм. Эхний алхам нь техникийн дэд бүтцээ шилжүүлэх байсан. Хоёр дахь нь бүх систем, технологио Гүүглийн хэрэглээний программтай нэгтгэх, хамгийн чухал буюу гурав дахь үе шат нь өөрчлөлтийг удирдах байсан.
Тэгэхээр та хэрэглэгчидтэйгээ яаж холбогддог вэ, яагаад Гүүгл рүү шилжих вэ, ингэж шилжих нь тэдэнд хэрхэн нөлөөлөх вэ, бүтээгдэхүүнийг зөв хэрэглэхийг яаж заах вэ зэрэг нь их чухал. Манайд энэ бүхнийг аядуу зөв хийж чадсан бөгөөд өөрчлөлтийг зөв удирдсанаар амжилтанд хүрсэн.
Би амьдралыг хялбарчилж байгаа зүйлсэд дуртай. Тиймээс манай компани мэдээллийн системээ өөрчилж эхлэхэд дотроо их баяртай байсан. Би үнэхээр шинэ зүйлийг л таашаадаг хүн л дээ. Манайх маш том компани, их олон төсөл хэрэгжүүлдэг болохоор бусад ажилтнуудад ч гэсэн аль төсөл ямархуу шатандаа явж байгааг мэдэх, төслийн баримтуудад хандах, цахим шуудан авч өгөлцөхөд амар байх болно гэж бодож байна.
Гүүглийн хэрэглээний программууд үүлэнд суурилсан мэдээллийн системийн орчинд зориулж бүтээгдсэн болохоор их амжилт олдог байх. Манайх өмнө нь Майкрософт Эксчейнж серверийг ашигладаг байсан. Майкрософтын шийдэл "манай хэрэглээний энэ программыг үүл маягийн архитектурт оруулж болох нь уу үгүй юу, үзье" гэдэг юм шиг санагддаг. Гүүглийн платформ анхнаасаа л үүлэнд зориулагдсан байсан нь бидэнд авч ашиглах том хөшүүрэг болсон.